Шууд Chart

Даичигийн цөмийн байгууламжийн реакторуудын үйл ажиллагааг зогсооно

2014-01-13 14:30:42

Гадны шинжээчид Японы цөмийн эрчим хүчний судалгааны багийнханд Фүкүшима Даичи цөмийн байгууламжийн реакторуудыг хэрхэн аюулгүйгээр ажиллагааг нь зогсоох зөвлөгөө өгөхөөр боллоо. Тус цөмийн станц нь 2011 оны цунамигийн үеэр осолдож, түүнээс хойш цацраг идэвхит бодис тархах аюул хүрээлэн буй орчинд нь тулгарсаар байгаа юм. Энэ аюулаас зайлсхийхийн тулд цөмийн чиглэлээр мэргэшсэн дотоодын эрдэмтэн судлаачдаас гадна гадны судлаачдыг ч мөн эх орондоо урьж авчран зөвлөгөө авсаар байна. Энэ удаад Цөмийн эрчим хүчний хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн болох Луис Эчаварригаар удирдуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй баг Фүкүшимагийн реакторуудын үйл ажиллагааг аюулгүй болгоход зөвлөгөө өгөхөөр иржээ.

Японы ерөнхий сайд асан Иосиро Мори 2020 оны Токиогийн зуны олимп болон Пара олимпийг зохион байгуулах комиссыг тэргүүлэхээр болжээ. Энэ эрхэм хүндтэй үүргийг түүнд оноох хүсэлт тавьсан нь түүний бизнес болон спортын гадаад харилцаа холбоо өргөн төдийгүй өнгөрсөн туршлага нь Токиогийн олимпийг амжилттай зохион байгуулахад чухал нөлөөтэй гэж үзсэнийх юм байна. Японы боловсрол, спортын яамны сайд энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, “Ерөнхий сайд асан Мори тэдний тавьсан саналыг хүлээн авсанд талархаж байгаа бөгөөд тун удахгүй Токио хотын орлогч дарга Тошиюки Акиама болон Японы олимпийн хорооны ерөнхийлөгч Цунеказу Такеда-д энэ тухай албан ёсоор мэдэгдэж, 2020 оны Токиогийн олимпийг даргалах үүргийг Иосиро Морид шилжүүлнэ” гэжээ. Тэрээр 2000 онд Японы Ерөнхий сайдын албыг нэг жил хашсан ч өнгөрсөн хугацаанд спортын салбарт хийж гүйцэтгэсэн ажил нь өндрөөр үнэлэгддэг байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Даичигийн цөмийн байгууламжийн реакторуудын үйл ажиллагааг зогсооно   
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй