
Дорнод аймагт намрын мод тарих үндэсний өдрийн нээлт “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус аймаг энэ намар аймгийн хэмжээнд 15000 ширхэг мод тарих ёстойгийн 3000-ийг нь Чойбалсанд суулгахаар болжээ.
Тус аймагт ургаж буй жимсний мод бутнууд болох Мойл, Үрэл, Чацаргана, Үхрийн нүд, Интоор, Давжаа алим, Тэхийн шээг, Нохойн хошуу зэрэг мод бут, жимс жимсгэний талаарх мэдээллүүдийг иргэдэд өгч тарих, арчлах, ургуулах заавар зөвлөмжийг мод тарих үндэсний өдрийн нээлтийн үеэр өгч байсан онцлог болж өгсөн юм.
2018 оны хавар мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээний үеэр Хэрлэн сумын иргэдээс хашаандаа мод бут тарих сонирхолтой 20 өрхөд амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэн чацаргана, мойл, үхрийн нүд зэрэг жимсний модны суулгацыг олгосон байна. Уг суулгацын ургалтын байдал үр өгөөжтэй танилцан айл өрхүүдтэй уулзахад хашаандаа тарьсан моднуудаа бүрэн ургуулсан байна. Мөн жимсний суулгацууд нь 2-3 жилийн дараагаас үр жимсээ өгч эхэлдэг гэсэн юм.
Тус аймаг 2015 оноос Чойбалсан олон улсын н исэх буудлын зам дагуу албан байгууллагуудын нэрэмжит төгөл байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн байна.
Энэ ажлын үр дүнг дүгнэхэд нэрэмжит төгөл, цэцэрлэгээ үлгэр жишээ ургуулж буй Шүүхийн шинжилгээний алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Чойбалсан хөгжил ОНӨҮГ, Цагдаагын газар зэрэг байгууллагуудыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа мөн адил явагджээ.
Энэ онд усалгаа арчилгааны зардлын тодорхой хувийг шийдвэрлэн зургаа, долдугаар сард усалгааг тогтмол хийснээр модны ургалт харьцангуй сайжирсан. Иймд намрын цэнэг усалгааг хийж өвөжилтөнд бэлтгэх, байгууллагын хаягийг сэргээж өвлийн улиралд цас тогтоох, хавар, зун услах бордох ажлыг санаачлан хийж Төгөл болгон ургуулахад анхаарч ажиллах талаар үүрэг чиглэлийг бүх байгууллагуудад холбогдох газар нь өгчээ.
Намрын улиралд мод тарих нь модны өсөлт тайван байдалд шилжиж үндэс гэмтэхгүй, чийгийн алдагдал бага байх зэрэг олон давуу талтай байдаг байна.
Дорнод аймагт намрын мод тарих үндэсний өдрийн нээлт боллоо | ||
Үзсэн: 1197 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.