Тамхи татах нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг ч үүнээс татгалзахад амаргүй болох нь нэгэнт тогтоогдсон. Үүнийг төр засгийн бодлогоор, хуулийн хүрээнд хэрэгжүүлж болдогийг Америкийн туршлага харуулж байна. Одоогоос 50 жилийн өмнө тамхидалт тус улсын хүн амын дунд 42 хувьтай байсан бол тамхины эсрэг өнгөрсөнд хэрэгжүүлсэн бодлогын дүнд өнөөдөр 18 хувь болж буурсан байна.
1960-аад онд Америкт айл, албан байгууллага, ресторан, цэнгээний газар, ер нь хаана ч очсон ширээ бүр дээр заавал үнсний сав байдаг гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байжээ. Учир нь энэ үед тамхи эд моодонд орж, Холливууд, загварын ертөнцийнхөн үүнийг жинхэнэ утгаар нь сурталчилж байлаа.
Гэтэл 1964 оны 1 сарын 11-ний өдрөөс эхлэн энэ бүхэн эсрэгээрээ эргэх болсон нь тус улсын мэс заслын ерөнхий эмч Лютер Терри утаат тамхи хэрэглэснээр элдэв төрлийн хорт хавдар болон бусад эмгэг өвчлөлүүдийг үүсгэдэг гэх тайланг засгийн газартаа өргөн барьж, нийгмийн дунд тархсан тамхидалтын эсрэг арга хэмжээ авах цаг нь болсныг сануулсан юм. Түүний санаачилгаар 1965 онд АНУ-ын засгийн газар анх удаагаа утаат тамхины хэрэглээнд хяналт тавих болсон бөгөөд 1970 онд олон нийтийн үйлчилгээний төвд тамхи татахыг хориглож, 1971 онд телевизээр энэ төрлийн сурталчилгаа явуулахыг ч мөн давхар хоригложээ. Засгийн газраас тамхиний хуулийг энэ мэт чангатгаж, тамхи үйлдвэрлэгчидэд ноогдуулах татварыг нэмэгдүүлэн, үзлэг шалгалтыг ойр ойрхон хийх болсон байна. Энэ мэт хүн амын дунд тархсан тамхидалтыг зогсоохын төлөө өнгөрсөн 50 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төрийн бодлогын ачаар АНУ-д өдгөө 43 сая тамхичин байна. Энэ нь 1960 оны үед 42 хувь байсантай харьцуулахад тамхичдын тоо 2,5 дахин багассан үзүүлэлт юм. Мөн тамхины эсрэг бодлогын ачаар тус улсад л гэхэд найман сая хүний амь нас аврагдсан гэсэн судалгаа байдаг байна.
| Америкт 45 сая тамхичин байдаг | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.