
Сэлэнгэ аймгийн Орхон суманд шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Урьд нь Орхон суманд заал танхимын барилдаан болж байгаагүй бөгөөд энэ удаагийн барилдааныг сумын ИТХ-аас санаачлан “Мангирт трейд” ХХК-ий захирал А.Энхбаатартай хамтран зохион байгуулжээ. Барилдаанд аймгийн арслан А.Амараа, С.Ерөөлт нараар манлайлуулсан хүчит 40 бөх барилдсанаас хүч бяраар илүүрхэж аймгийн заан Б.Болдбаатар түрүүллээ.
Аймгийн заан Б.Болдбаатар түрүүллээ | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.