
Өмнөговь аймгаас Ази тив дэх хамгийн том, нэн ховорт тооцогдох үлэг гүрвэлийн олдвор олджээ.
Судалгааны багийнхан малтлагын үр дүнд анх удаа Зауроподын төрлөөс хамгийн том хэмжээтэйг илрүүлсэн байна.
Энэ талаар Шинжлэх ухааны Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн холбогдох албаны хүнээс тодруулхад “Судалгааны ажлын тайлан дүгнэлтийг танилцуулах болоогүй байгаа. Энэ жил томоохон хэмжээний малтлага явуулсны үр дүнд Зауроподын бүтэн олдворыг олсон. Тухайлбал, сээр нуруу, хүзүү, хавирга гэх мэт. Ер нь бол Монголд Зауроподын таван төрөл байсан гэж үздэг” гэв.
Уг олдвор нь 70 сая жилийн өмнө амьдарч байсан аж. Зауроподуудын дундаж урт 20 метр хүрч, жин нь 15-30 тонн байх бөгөөд эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байх өвөрмөц чадвартай юм байна.
Өмнөговь аймгаас нэн ховорт тооцогдох үлэг гүрвэлийн олдвор олджээ | ||
Үзсэн: 1888 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.