
"Бадар хундага-2018" яруу найргын наадам Завхан аймгийн Улиастай хотод Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрт боллоо.
Наадмын тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн уугуул яруу найрагч О.Элбэгтөгс хүртэж цом сая төгрөгний мөнгөн шагнал дурсгалын зүйл гарсан бол дэд байрыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харъяат МЗЭ -ийн шагналт, яруу найрагч Н.Минжинсайхан хүртэв.
Гутгаар байрыг Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, дөрөвдүгээр байрыг Завхан аймгийн Улиастай сумын уугуул яруу найрагч Бөхням, тусгай байрыг Хэнтий аймгий Батширээт сумын уугуул МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гансүрэн нар тус тус хүртлээ.
"Бадар хундага-2018" наадмын цомын эзнээр О.Элбэгтөгс тодорлоо | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.