
Говь- Алтай аймгийн 12 суманд арьс шир боловсруулах үйлдвэртэй болох хөрөнгийн эх үүсвэр шийдэгдлээ.
Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон малын арьс, шир, нэхийний үнэ зах зээлд хямд үнэтэй байгаад малчид сэтгэл дундуур байдаг. Үйлдвэр эрхлэгч, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх зорилгоор арьс ширний үйлдвэрлэл эрхлэгч нарыг орон нутгийн зүгээс дэмжиж эхэллээ.
Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг суманд нэг үйлдвэр, алтайн малчин дэд хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малаас гарах түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагт боловсруулах, малчдын ажлын байрны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор Говь-Алтай аймгийн 12 сумд арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулахад зориулан сум тус бүрт 16,6 сая төгрөгийг хүүгүйгээр гурван жилийн хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олголоо.
Зах зээлд хонины нэхийг малчдын гар дээрээс 2000 төгрөгөөр худалдан авч байгаа бол үйлдвэр ажиллаж эхэлсэнээр элдсэн нэг ширхэг нэхийг 30 мянган төгрөгөөр худалдах тооцоо судалгаа гарсан байна. Үүнийгээ дагаад арьс ширний үнэ өсөх нь дамжиггүй юм.
Говь- Алтайн 12 суманд арьс шир боловсруулах үйлдвэртэй болох үүсвэр нээгдлээ | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.