Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Валдайн 15 дугаар бага хуралд” илтгэл тавив

2018-10-17 12:14:45

2018 оны аравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдаж буй “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож “Евраз: Ирээдүй рүү хөтлөх зам” илтгэл тавив. 

Олон улсын “Валдай” клуб нь дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, 21 дүгээр зуунд олон улсын харилцаа, ямар өнгө төрхтэйгээр хөгжих төлөвийг тодорхойлоход ач холбогдол өгдөг онцлогтой юм.

Уг арга хэмжээ 2004 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хурал “Орос орон: ХХI зууны хөтөлбөр“ сэдвээр зохион байгуулагдаж байна. Хуралд ОХУ-ын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын байгууллагуудын дээд, өндөр түвшний төлөөлөгчид, гадаадын 30 гаруй орны 150 гаруй нийгэм, улс төрийн зарим зүтгэлтнүүд оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хуралд оролцох үеэр ОХУ-ын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгөв. 


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Валдайн 15 дугаар бага хуралд” илтгэл тавив   
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй