Шууд Chart

Шөвгийн дөрвөн баг тодорлоо

2018-10-18 08:49:02

Волейболын ДАШТ-ий гуравдугаар шат хоёр хоногийн өмнө өндөрлөв. Хоёрдугаар шатнаас гарч ирсэн зургаан багийн дунд сугалаа явуулахад Серби, Итали, Япон нэг талдаа гарч нөгөө хэсэгт Америк, Нидерланд, Хятадын багууд хуваарилагдсан.

"G" хэсэг

Тэмцээнийг зохион байгуулагч Японы баг энэ хэсгийн эхний хоёр тоглолтод оролцож хоёуланд нь хожигдсоноор нутагтаа хол явах мөрөөдлөө орхих болов. Гэхдээ тэд Италитай тун ойрхон тоглосон. Дав дахь сетэд 15-13-аар хожигдчихсон. Боломж ч байсан. Хэсэг тэргүүлэх тоглолтод Сербийн бүсгүйчүүд Италийн дийлдэшгүй гэгдэж байсан багийг илүүрхэж хожиж байх юм. Энэ тоглолт тэмцээний цаашдын өрнөлийг их сонирхолтой болгож байгаа.

"H" хэсэг

Энэ хэсгийн эхний хоёр тоглолтыг америк бүсгүйчүүд хийсэн. Гэхдээ хоёуланд нь тай брэк гаргаад хожигдсон нь байдлыг маш ээдрээтэй болгочихсон. Сүүлийн тоглолтын өмнө гурван баг бүгд финалын шат руу явж орох боломжтой байлаа. Бүгд адилхан хоёр оноотой. Хятад Нидерландын аль нэг нь нөгөөгөө сет алдалгүй хожиход Америк дээш дэвших байсан. Гэвч эхний хоёр сетийг хоёр баг хувааснаар тэд хамтдаа шөвгийн дөрөвт үлдэх нь тодорхой болов. Энэ тоглолтыг Хятад 3-1-ээр хожсоноор хэсгийг тэргүүлэх болов.

Хагас шигшээ тоглолт Монголын цагаар маргааш 15:00 цагаас Серби Нидерландын тоглолтоор эхэлнэ. Хоёрдугаар шатанд энэ хоёр баг нэг хэсэгт таарч улбар шарууд өрсөлдөгчөө 3-0-ээр өчиггүй хожсон. Энэ тоглолтыг залгаад Хятад Италийн багийн тоглолт болно. Бараг л аваргын тоглолт мэт юм болох биз ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шөвгийн дөрвөн баг тодорлоо  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй