
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 14-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас Монголчууд бүгдээрээ “Мөнгө угаагч, алан хядагч болно”, “УИХ-ын гишүүдээс үндсэн хуулиар тестийн шалгалт авч мэдлэгийг нь шалгая” зэрэг нийтлэлүүд болон үйл явдлын мөрөөр явсан 1700 биш ердөө 243 км авто зам тавьжээ зэрэг мэдээнүүдийг онцолж байна.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт Баян-Өлгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн улсын буцалтгүй тусламжийн мөнгөнөөс завшжээ, Цагаан сарын үеэр л юмдаг зэрэг нийтлэлүүд болоод Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхангийн Би Төрийн банкнаас явахгүй, Сангийн сайд Ч.Улааны Тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна зэрэг ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ми 8” осолдох бүрт...гэсэн баримт тайлбар, Үндсэн хуулийг өөрчлөх бус сайжруулах санал хэллээ сурвалжлага, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн Инфляц, валютын ханш огцом буурах нь юу л бол, Үндэсний Статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй хийсэн 2013 оны статистик үзүүлэлтүүдийн талаарх ярилцлагуудыг онцолж байна.
“Монголын үнэн” сонинд “Цаст Констракшн”-ы барилгаас 22 настай залуу унаж амиа алджээ, Утаагүй зуухны бизнес урвалд орж хонины ноос боллоо, Төрөөс олгох мөнгийг хүлээвэл цагаан сар хийхгүй нь, Засгийн газар “Самурай” бондыг үрэх гэрийн даалгавар хүлээсэн үү? зэрэг нийтлэл мэдээллүүд, Малайз улсад амиа алдсан Э гэгч охины ах Б.Батзоригийн Малайзын цагдаа нар нотлох баримтыг үзүүлэхгүй байна гэсэн мэдээллийг онцлов.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэгийн Өрийн хэмжээ хуульд заасан хязгаараас хол давсан ярилцлага болон Дэлхийн төвөөс зугатах “Монгол Геополитик”, Сургуулийн захирал халаасаа заал, төсөл, хахууль гурваар зузаалдаг талаар уншиж болно.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас Оюутолгойн хөрөнгө оруулалт хурай хурай, Ерөнхийлөгчийг үл тоож, хотын даргатай барьцсан засаг ноёны талаар, Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй хийсэн Эдийн засгийн тусгаар тогтнолоо худалдчихсан юм даа нэртэй ярилцлагыг онцолж байна.
“Өглөөний сонин”-оос Тээврийн прокурор Б.Чимгээ хэргийг завхруулжээ, Таван толгойн ордоо барьцаанд тавьснаар 600сая ам,доллар алдсан байна нийтлэлүүд, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Намын дэргэдэх ТББ-ууд шинэчлэлийн үйл хэрэгт түүчээлж оролцох ёстой, Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболдтой хийсэн ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 2416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.