
Монголын Морин спорт уяачдын холбооны санаачилгын дагуу Засгийн Газрын шийдвэрээр “Дүнжингаравын хурд” өвлийн морин уралдааныг жил бүрийн хавар зохион байгуулагддаг уламжлалтай. Дүнжингаравын хурд 2014 уралдааныг ирэх II сарын 9-нд хийхээр товлож байсан ч хойшлогдлоо. Ирэх сарын 9-ны өдөр цаг агаарын байдал тогтворгүй байх төлөвтэй байсан тул ММСУХ-оос Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн, Засгийн газартай дахин ярилцсаны үндсэн дээр ирэх II сарын 23-нд хийхээр болжээ. Хаврын бүсийн Дүнжингарав уралдаан ирэх сард Хүй долоон худгийн Цагаан хөтөлд болно.
Дүнжингаравын хурд- 2014 хойшиллоо | ||
Үзсэн: 2365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.