Шууд Chart

Дээрмийн хэрэг гарчээ

2014-01-14 10:42:09

Өчигдөр буюу 1 сарын 14-ний байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9131 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-865, 102 дугаарт-4117, 103 дугаарт-4149 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 309, түргэн тусламжийн 686, гал түймэр, гамшгаас хамгаалахын 10, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1449 дуудлага иржээ.

Түүнчлэн  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1438 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 1, хулгайлах 11, танхайрах 3, дээрэмдэх 1, зам тээврийн хэрэг 17, осол 7 гарч 19 хүн гэмтсэн байна хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дээрмийн хэрэг гарчээ   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй