Шууд Chart

Олимпийн хошой аварга Элизабет Ярнольд их спортоо орхижээ

2018-10-19 08:07:23

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын өвлийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн скелетоны спортын олимпийн хошой аварга Элизабет Ярнольд өнгөрсөн мягмар гарагт их спортоо орхиж буйгаа зарлажээ.

Өдгөө 29 настай Л.Ярнольд 20 настайдаа анх скелетоны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Сочи-2014”, “Пёнчан-2018” олимпийн наадмын алт, ДАШТ-ээс нэг алт, хошой хүрэл, “Дэлхийн цом”-оос нийлбэр дүнгээр нэг алт, нэг мөнгө, Европын АШТ-нд 2015 онд түрүүлсэн амжилттай юм. Түүнд скелетоны спортын бүхий л том тэмцээний алтан шаргал медаль байдаг.

Британи Улсын өвлийн олимпийн анхны хошой алтан медальт тамирчин тэрбээр “ВВС”-д өгсөн ярилцлагадаа “Миний амьдралын гайхалтай 10 жил байлаа. Энэ багийн нэг хэсэг нь болж гайхалтай багш нараас их зүйл сурч байсан маань үнэхээр азтай хэрэг юм. Одоо миний амьдралын дараагийн шинэ хуудас эхлэж байна” гэжээ.

Ийнхүү скелетоны төрлийн нэгэн том төлөөлөгч ердөө 29 насандаа зодог тайлж байна. Дашрамд дурьдахад, скелетоны 2018-2019 оны улирал ирэх арванхоёрдугаар сарын 3-д эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн хошой аварга Элизабет Ярнольд их спортоо орхижээ   
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй