Шууд Chart

"Алтан бөмбөрцөг-2014" наадмын шилдгүүд тодорлоо

2014-01-14 11:19:11

Америкийн  дэлгэцийн урлагийнхны хамгийн их хүсэн хүлээдэг, хүндтэй шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг тодруулах 71 дэх удаагийн наадам өнгөрсөн Ням гарагт боллоо. Ингээд энэ удаагийн шагналуудын эздийг танилцуулья.

 
Драмын төрлийн шилдэг кино: "12 жил боолчлолд"
 
Мюзикл, инээдмийн төрлийн шилдэг кино: “Америк маягийн луйвар”
 
 Шилдэг найруулагч: Найруулагч Алфонзо Куарон “Татах хүч” киногоороо
 
 Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Жүжигчин Мэттью Макконнехи “Dallas Buyers Club” киноны дүрээрээ
 
 Мюзикл болон инээдмийн киноны гол дүрийн шилдэг жүжигчин: Леонардо ДиКаприо “Уол Стритийн Чоно” киноны дүрээрээ
 
Драмын киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Кейт Бланчетт “Цэнхэр Жасмин” киноны дүрээрээ
 
 
Мюзикл болон инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эми Адамс “Америк маягийн луйвар” киноны дүрээрээ
 
 Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жейрд Лето “Dallas Buyers Club” киноны дүрээрээ
 
Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Женнифер Лоренс “Америк маягийн луйвар” киноны дүрээрээ
 
 Шилдэг кино зохиол: Спаик Жонзе “Her” киноны зохиолоороо
 
 Гадаад хэл дээрх шилдэг кино: “Агуу гоо үзэсгэлэн” Итали кино
 
 Шилдэг хүүхэлдэй кино: “Frozen”
Нийтэлсэн: О.Энхмаа

"Алтан бөмбөрцөг-2014" наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй