Шууд Chart

”Би мөрөөдөж байна” илтгэлийн уралдаан болно

2014-01-14 11:53:27

 2014 оны 10 сард Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ой тохионо. Ойн баярыг угтсан “10 жил 10 арга хэмжээ” аяны  эхлэл болгож дунд болон ахлах ангийн сурагчдын дунд англи хэл дээрх уран илтгэлийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд оролцогчид уран илтгэгч Мартин Лютер Кингийн “Би Мөрөөдөж байна” алдарт илтгэлийн сэдвийн дор өөрийн ирээдүйн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн илтгэл тавих бөгөөд илтгэлээ нэгдүгээр сарын 17-ны 17:00 цагаас өмнө ub_americancorner@yahoo.com хаягаар явуулах юм байна. Түүнчлэн таны илтгэл англи хэл дээр бичигдсэн байх бөгөөд А4 хэмжээтэй цаасны хоёр хуудсанд багтсан (5мин) байх шаардлагатай юм байна.
  15 илтгэлийг шүүгчид хоёрдугаар шатанд шалгаруулах бөгөөд шалгарсан оролцогчид нэгдүгээр сарын 24-ний өдөр өөрсдийн илтгэлийг тавих юм байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

”Би мөрөөдөж байна” илтгэлийн уралдаан болно   
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй