Шууд Chart

УДЭТ ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилнэ

2014-01-14 13:00:53

Орчин үеийн  мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрмийн Театр сар шинийн баярыг угтан “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд нийслэлийн нийт дүүргүүдтэй хамтран ахмад буурлууддаа зориулан түүхэн болон дэлхийн сонгодог жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тоглохоор болжээ. УДЭТ-ын уран бүтээлчид  энэ сарын 16-наас Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зэрэг үндэсний түүхэн жүжгээр тоглолтоо  эхлүүлж дэлхийн сонгодог жүжгүүдээр төсөл үргэлжлэх юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

УДЭТ ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилнэ  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй