Шууд Chart

Валентин Йорданов ажлаа хүлээлгэн өглөө

2014-01-14 13:16:29

Болгарын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч  алдарт бөх Валентин Йорданов ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр сүүлийн  16 жилийн уг ажлыг хийжээ. Иордановын тэргүүлсэн Болгарын БТХ өнгөрсөн жилийн тус улсын шилдэг холбоогоор шалгарч байсан юм. Тэрээр ажлаа өгөхийн өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би Болгарын БТХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч байгаа. Энэхүү шийдвэрийг удаан бодож байж гаргасан. Зөв шийдвэр гаргаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Надтай өнгөрсөн 16 жилийн хугацаанд хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа. Ямар ч байгууллагад үргэлж шинэчлэл хэрэгтэй байдаг. Нэг хүн, нэг албан тушаалыг бүхэл бүтэн 16 жилийн хугацаанд хашна гэдэг байж болохгүй зүйл. Би ухамсартай хүн. Хэдий Болгарын БТХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгч байгаа ч хайртай спортынхоо төлөө үргэлжлүүлэн зүтгэхэд үргэлж бэлэн байх болно” хэмээжээ. Дашрамд дурьдахад тэрээр Олимпийн наадамд 1996 онд алт, 1992 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд ДАШТ-ээс 1983, 1985, 1987, 1989, 1993, 1994, 1995 онуудад алт, 1990, 1991 онуудад мөнгө, 1986онд хүрэл медаль хүртэж байжээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Валентин Йорданов ажлаа хүлээлгэн өглөө  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй