
Мэргэжлийн боловсрол сургалтын салбар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, багш, сэтгүүлчид хамтдаа нэг өдөр бие бялдраа чийрэгжүүлэх зорилготой волейболын нөхөрсөг тэмцээнийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж санаачлан зохион байгууллаа.
Тэмцээнд тус сургуультай хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас МҮОНРТ, MNC, Боловсрол телевиз, “Zaluu.com”, “Zindaa.mn”, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонин, ҮУПК гэсэн найман байгууллагын есөн баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эмэгтэй
1-р байр Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж
2-р байр “MNB Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”
3-р байр “Үндэсний шуудан”
Эрэгтэй
1-р байр Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж
2-р байр “MNB Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”
3-р байр “Өдрийн сонин” тус тус байр эзлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд волейболоор өрсөлдөв | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.