Шууд Chart

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-аар Чингэлтэй дүүргийнхэн шалгарлаа

2018-10-22 13:24:19

Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 26 дахь удаагийн уралдаант наадам амжилттай болж өндөрлөлөө.

Үүнд нийслэлийн Чингэлтэй дүүргээс шалгарсан 50, 23, 39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг амжилттай оролцож 50 дугаар сургууль тэргүүн байранд шалгарсан бол 39 дүгээр сургуулийн багш Гандолгор тус наадмын “Шилдэг удирдаач”-аар шалгарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-аар Чингэлтэй дүүргийнхэн шалгарлаа  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй