Шууд Chart

Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулна

2014-01-14 16:03:08

Энэ сарын 15-ны 11:00 цагт МУ-ын ерөнхийлөгчийн иргэний танхимд УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн  М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан байна.

 Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг иргэний танхимын http://www.irgen.org/ цахим хуудсаар дамжуулан бүртгэж буй бөгөөд хуулийн төслийг мөн тус хаягаас татан авч танилцах боломжтой юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулна   
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй