Шууд Chart

“Шинэ мянган”-ы гүйцэтгэх захиралаар Б.Чулуунцэцэгийг томилов

2018-10-23 10:26:32

Яруу найргийн “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн хуралдаан саяхан болж, сүүлийн таван жилд гүйцэтгэсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, удирдах бүрэлдэхүүнээ шинээр сонгожээ.

Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатарыг төрийн албан хаагч болсонтой холбогдуулан ажлаас нь чөлөөлж, нэгдлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилов.  

Мөнхүү УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг огцоруулж Удирдах зөвлөлийг долоон хүний бүрэлдхүүнтэй байхаар батлан гишүүдийг сонгосон байна.

Удирдах зөвлөлийн тэргүүнээр Ж.Мөнхбатыг сонгосон бол гишүүдэд мөн цомын эзэн Ц.Эрдэнэбаатар, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, утга зохиол судлаач доктор А.Мөнх-Оргил, яруу найрагч Ш.Анхтуяа, “Ган зам” сонины ерөнхий эрхлэгч Ө.Батзориг, утга зохиолч судлаач, доктор Д.Цэвээндорж нарыг томилжээ.

Мөн энэ үеэр тус нэгдлийнхэн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц даргатай, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Нэргүй, Д.Оюундэлгэр нарын гишүүдтэй Хяналтын зөвлөл байгууллаа.

Үүнээс гадна Удирдах зөвлөлийн гишүүдийн жилийн татварыг 300 мянган төгрөг байлгахаар тогтсон бол нэгдлийн гишүүн тус бүр улиралд 20 мянган төгрөгийн татвар төлөх шийдвэрийг хурлаас гаргажээ.

Ийнхүү шинэ мянганы босгон дээр хэсэг залуу уран бүтээлчид өөрсдийн хүсэл зорилго, зүрх сэтгэлээрээ нэгдэн байгуулж байсан “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн өнгөрөгч цаг хугацааны ажлаа тайлагнасан төдийгүй айсуй цагийн ажлынхаа төлөвлөгөөгөө ч зурсан хуралдаан амжилттай болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шинэ мянган”-ы гүйцэтгэх захиралаар Б.Чулуунцэцэгийг томилов   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй