
БНСУ-д өнгөрөгч есдүгээр сард болсон таеквондогийн олон улсын тэмцээнд оролцсон У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ.
Үүнээс болж Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Энхбат, гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нар тамирчнаа хориотой бодис хэрэглэхээс сэргийлж чадаагүйдээ харамсч, ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгөхөөр болсон байна.
Д.Энхбат тус холбооны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч А.Түмэнжаргал ажиллах аж.
Монголын таеквондогийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх сард багтаан хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна.
У.Сүрэнжаваас допингийн төрөлд багтах бэлдмэл буюу фурсамид илэрчээ | ||
Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.