
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ.
Тэрбээр шоуныхаа орлогийг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав.
Тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм.
“Fashion & cocktail night” тоглолтод “Miss & Gentleman” академийн загвар өмсөгч охид дуучин бүсгүйн үе үеийн тоглолтуудын хувцасыг өмсөж сонирхууллаа.
Дашрамд дуулгахад “Нарны охид” төслийн анхны танхимыг нийслэлийн Налайх дүүрэгт Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 11-нд нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд танхимыг тохижуулахад дуучин Ж.Алтанцэцэг мөн л гар бие оролцсон аж.
Поп дива Ж.Алтанцэцэг “Нью Стар” студитай хамтарч шинэ цомгийн ажилдаа шамдаж байгаа төдийгүй шинэ уран бүтээл “Чинийхээ хайранд жаргая” дууныхаа клипийг олон нийтэд хүргээд удаагүй байна.
Тэрбээр хамгийн сүүлд АНУ-ын Лос Анжелес хотод дуучин Б.Баярцэцэгтэй өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд тоглолт хийсэн бол ирэх оны гуравдугаар сарын 8-нд мөн өөрийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Ж.Алтанцэцэгийн тоглолтуудын хувцсаар модель охид гангарчээ | ||
Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.