Шууд Chart

Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ

2014-01-14 16:49:35

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” Австралийн Мельбурн хотноо өчигдөр  эхэллээ. Тэмцээн энэ сарын 29 хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг теннисчид ганцаарчилсан, хосын болон холимог хосын төрөлд оролцож байна. 1905 оноос эхтэй тус тэмцээний энэ жилийн шагналын сан 33 сая ам.доллар ажээ. Тэмцээний ганцаарчилсан төрлийн нэгдүгээр тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд 1/32-т шалгарах эрхийн төлөөх тоглох теннисчид тодроод байна. Тус тэмцээний 2003 оны дэд аварга, “Их дуулга” тэмцээний долоон түрүүт, АНУ-ын нэр теннисчин Винус Уильямс хоёрдугаар тойрогт шалгарч чадсангүй. Тэрээр эхний тойрогт 22-т эрэмбэлэгдэж  буй ОХУ-ын Екатарина Макаровтой оноолт таарч, ялагдал хүлээжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ  
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй