
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-д анх удаа зодоглож буй, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж өнөөдөр дагах барилдаанаа Европын анхдугаар наадмын хүрэл, ЕАШТ-ий мөнгөн медальт Туркийн Мустафа Кайятай хийж цэвэр яллаа.
Манай бөх цаг дуусахаас 10 гаруй секундын өмнө 4:6-гаар хожигдож явсан. Мордох мэхээр дөрвөн оноо авч, улмаар өрсөлдөгчөө цэвэр дарж ялалт байгуулав.
Ингэснээр Б.Бямбадорж манай цагаар шөнийн 00:00 цагт өнгөрсөн жилийн дэлхийн Гүржийн Зураб Якобишвилитэй хүрэл медалийн төлөө барилдана.
Б.Бямбадорж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.