Шууд Chart

Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно

2018-10-24 08:25:56

Залуусын хүсэн хүлээсэн холимог тулааны аварга шалгаруулах MGL-1 FC 12 дугаар тэмцээн энэ сарын 27-нд болно.

“New Marquee” клубт болох уг тэмцээний тасалбар хоёр өөр. Тодруулбал 20 мянган төгрөгийн үнэтэй билет авсан хүн плитаж дээрээс буюу зогсож үзнэ. Vip суудлын үнэ 50 мянган төгрөг бөгөөд тулааныг хамгийн ойроос үзэж, тэмцээний дараа аварга болсон тамирчинтай октаган дээр дурсгалын зураг татуулж болох аж.

“New Marquee”  клуб нь Замын цагдаагийн зүүн хойно, Буян компанийн хойно байдаг аж. Энэ удаагийн тэмцээнийг нэгэн сонирхолтой зочин үзэх юм байна. Тодруулбал БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке аж. Тэрбээр өөрийн холбоондоо тулалдах боломжтой, сайн тамирчдыг хайж олох зорилготойгоор иржээ. 

Энэ удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болох бөгөөд хэн хэнтэй тулалдахыг зургаар үзүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй