
Монголын ширээний теннисний холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн ширээний теннисний “ОЧ” төв клубт үргэлжилж байна. Энэ удаагийн лигийн тэмцээнд нийт зургаан баг өрсөлдөж байна. Багууд тойргийн журмаар өрсөлдсөн ба хоёр тойргийн нийлбэр дүнгээр "Төмөрт транс" баг 10 хожилтойгоор I байрт, "Таны зам" баг 8 хожил, 2 хожигдолтойгоор II байрт, "Грандфин" баг 6 хожил, 4 хожигдолтойгоор III байрт, "Бласт" баг 5 хожил, 5 хожигдолтойгоор IV байрт явж байна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд энэ долоо хоногийн Баасан, Ням гарагуудад үргэлжлэх бөгөөд Лигийн АШТ-ий Аваргын алтан цомын төлөө "Төмөрт транс", "Грандфин" багууд өрсөлдөх бол хүрэл медалийн төлөө "Таны зам", "Бласт" багийн теннисчид өрсөлдөнө.
Ширээний теннисний лиг үргэлжилж байна | ||
Үзсэн: 2503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.