![](/uploads/201401/news/thumb/f2dade827a1d81156eb3a2609a4c7950_x3.jpg)
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Гаити Улстай 1 сарын 14-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Бүгд Найрамдах Гаити Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Денис Режис нар гарын үсэг зурав.
Бүгд Найрамдах Гаити Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв. Түүнчлэн 2010 онд хүчтэй газар хөдлөлт-байгалийн гамшигт нэрвэгдсэн Гаити улсын ард түмэнд Монгол Улс 10 мянган ам. долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсанд байнга талархаж байдгаа Гаити улсын байнгын төлөөлөгч тэмдэглэж, хоёр улсын найрсаг харилцаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гаити улстай дипломат харилцаа тогтоолоо | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.