Шууд Chart

“Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ

2018-10-26 08:22:40

“Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулах юм.

Кинотой холбоотой архивын баримт бичиг, гэрэл зураг, эд хэрэглэл, уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг сонирхвол Архивын ерөнхий газарт болох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ  
Үзсэн: 2603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Долгорсүрэн [202.9.42.xxx] 2018-10-26 09:42
Үнэхээр сор болсон бүтээл шүү. Жинхэнэ дайчин дүр бүтээсэн Н. Сувдаадаа чин сэтгэлийн баяр хүргэж байна. Нэгэн удаа Дашпэлжээтэй\Өнөболд ван\ хийж буй ярилцлагыг үзэж суусан чинь тэрээр, Сувдааг ихэр хүүхдээ төрүүлчихээд байхад нь харсан чинь "Энэ чинь үнэхээр төрчихөө үү" гэж бодож билээ гэсэн юм. Тийм л итгэл үнэмшилтэй дүр бүтээсэн хүн шүү дээ.
Зочин [43.228.129.xxx] 2018-10-26 09:38
үнэхээр сайхан кино шүү Сувдаа гуай дүрийг чадварлаг гаргасан шүү

Бидэнтэй нэгдээрэй