Шууд Chart

А.Баярцэцэг "Хөх тавилан” кинонд тоглоно

2018-10-26 09:25:46

Г.Аюурзанын "Хэвтрийн хүн" зохиолоос сэдэвлэсэн киногоо найруулагч С.Бямба хийхээр болсноо хамгийн сүүлд мэдэгдсэн. Энэчлэн найруулагч нар зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн кино бүтээх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэн  "Хөх тавилан" уран сайхны кино хийхээр зураг авалтаа эхлүүлжээ. Кино зураг авалт Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт үргэлжилж байгаа аж. 

Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг уригджээ. Тэрбээр Англи, Франц, Испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. "Miss World Mongolia 2015" тэмцээнд II байр эзлэн 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11 дүгээр байрт багтаж байсныг санаж байгаа биз ээ. 

А.Баярцэцэг загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай. Тэр энэ онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглосон. Мөн "Явуулын хүн" уран сайхны киноны гол дүр бүтээсэн туршлагатай. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Баярцэцэг "Хөх тавилан” кинонд тоглоно  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй