
ХБНГУ-д амьдардаг балетчин Д.Одсүрэн өнгөрсөн сард Кобленц хотын театртай гэрээ байгуулжээ.
Тус хотын театр XVIII зуунд байгуулагдсан бөгөөд сонгодог дууриуд болон бүжгэн жүжгүүдийг тавьдгаараа зартай гэнэ.
Байнгын 190 ажилтантай бөгөөд үзэгчдийн танхим нь 500 хүний суудалтай аж. Ажилтнууд нь 22 улс, орны төлөөлөл байдаг гэнэ.
Саяхан тус театрын балетмейстер Стеффен Фүкс “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг шинээр найруулан тавив. Уг бүжгэн жүжгийн гол дүрд манай бүжигчин Д.Одсүрэн тоглож байна. Өмнө нь Д.Одсүрэн 2015 оноос нэгэн модерн бүжгийн жүжгийн гол дүрд бүжиглэж байсан билээ. Д.Одсүрэн Gera Ballet Company-тай гэрээтэй ажилладаг бөгөөд 2007 оноос хойш Европын балетын тайзнаа бүжиглэж байгаа юм.
Д.Одсүрэн Кобленц хотын театртай гэрээ байгуулжээ. | ||
Үзсэн: 503 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.