Шууд Chart

Томуу өвчний үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага хийлээ

2018-10-26 13:00:25

ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн дарга нар улирлын томуу өвчний үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага хийлээ.

Уулзалтаар улирлын томуугийн эсрэг вакцинд өрхийн эрүүл мэндийн төвийн болон хүүхдийн эмч нарыг түлхүү хамруулах, сурагчдын амралтыг сунгах, өрхийн эмч нар гэрийн эргэлтийг тогтмол хийх, вирүсийн эсрэг эмийн нөөцийн талаар хамтран ярилцлаа.

Мөн ДЭМБ-тай хамтран зохион байгуулах улирлын томуугийн дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгах “Пан-стоп” ширээний дасгал сургуулилт чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуу өвчний үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага хийлээ  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй