
Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 16-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр болох тус тэмцээнд спорт самбын төрөлд эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг гэсэн тус тус есөн жингийн ангилалд өрсөлдөнө. Харин барилдааны самбын хувьд зөвхөн эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд хүч сорих ажээ. Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Улсын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр болно.
Самбо бөхийн УАШТ маргааш эхэлнэ | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.