
Ирэх II сарын 7-23-нд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн ХХII наадмын нээлтийн ажиллагааг 2014 оны хоёрдугаар сарын 7-ны 20:14 цагт эхлэхээр болжээ. Олимпийн наадам 2014 онд болж байгаа учраас ийнхүү онтой ижилсүүлсэн цагт нээхээр болсон байна. Энэ нь манай Улаанбаатарын цагаар бол хоёрдугаар сарын 8-ны 00:14 цагт эхэлнэ гэсэн үг юм. Олимпийн нээлт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гурван цаг орчим үргэлжлэх ажээ. Нээлт болон хаалтын ажиллагааны үзүүлбэрт ойролцоогоор 3000 уран бүтээлч, залуу тамирчид, хүүхдүүд оролцох бөгөөд 40000 орчим хүн үзнэ гэж тооцоолж байна.
Олимпийн нээлт 00:14 цагт эхэлнэ | ||
Үзсэн: 1268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.