
Монгол Улсын морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгохоор болжээ.
Үүнийг Япон, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жил Морин хуурын чуулгад гардуулах аж.
Морин хуурын чуулга 1996 оноос хойш хоёр улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж иржээ.
Тус өргөмжлөл нь Япон Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх арваннэгдүгээр сарын 1-нд Япон Улсын Элчин сайдын өргөөнд болох аж.
Морин хуурын чуулгад Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгоно | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.