Шууд Chart

“Цасны баяр” өвөл цагийн хамгийн сайхан дурсамж

2014-01-15 15:40:54

Өвөл гэхээр хамгийн түрүүнд юу санаанд чинь бууж байна.Өвлийн улирлын хамгийн тод дурсамж цасны баяртай хамт үлддэг бөгөөд байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ агаар салхинд гарч нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлдэг. Тиймээс МЗХ-ны “Залуучуудын аялал жуулчлалын корпораци” та бүхэнд мөнхөд үлдэх сайхан дурсамжийг үлдээхээр Тэрэлжийн амралт руу гитарын аялгуу, түүдэг гал, хөгжөөнт тоглоомуудтай хослуулан морин болон нохойн чарганы аялалтай хамт цасны баярыг тэмдэглэж байгаа бөгөөд та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хамрагдах боломжтой юм байна. Мөн “Хүннү Эйр” агаарын тээвэрлэгч компани Монголын Залуучуудын Холбооны агаарын тээвэрлэгч болсонтой холбогдуулан “Эрийн хийморь” алдарт “Шилийн богд” дээрээс  шинийн гуравны билэгт сайн өдрийн өглөөний нар харах аялалаа хийморьлог эрчүүддээ  зориулсан Морин жилийн анхны аялал болгон зохиохоор бүртгэлээ эхэлсэн байна.

 “Монгол залуус - Дэлхийн аялагч” уриан дор гадаад орнуудад аялал зохион байгуулж байгаа бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрт мөн дэлхийн аль ч улс орон руу таны хүссэн аялал, уулзалтыг зохион байгуулах боломжтой болсон таатай мэдээ байна. Тус корпорацийн эхний аялалууд “Гэгээн хайрын үдшийг Хонг Конгод” валентины баярын өвлийн аялал, “Бээжин хотоор аялангаа олон улсын үзэсгэлэн үзэх бизнес аялалууд” тус тус зарлагдаад байна. 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Цасны баяр” өвөл цагийн хамгийн сайхан дурсамж  
Үзсэн: 2111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй