![](/uploads/201401/news/thumb/f94b25098bf86762bf96e1dfe2f2946b_x3.jpg)
Уншигч та бүхэндээ энэ сарын 16-ны өдөр тутмын сонинуудад нийтлэгдсэн онцлох мэдээ, мэдээлэл, нийтлэлийг тоймлон хүргэж байна.
Тоочихгүй, тоймлоно уриатай Улс төрийн тойм сонин өнөөдрийн дугаартаа тоймч Г.Отгонжаргалын “Ч.Сайханбилэг та, ам.долларын ханш өсвөл Монголыг бүхэлд нь зарах уу”, ССАЖЯ-ны салбаырн сайд Ц.Оюунгэрэлийн “Би дүүгээ ерөнхий сайд дээр дагуулж орж байгаагүй”, тоймч Т.Урангэрэлийн “АН-ынхан жижиг намуудыг ашиглаж дуусаад хаяхаар шийджээ”, сэтгүүлч Т.Амартүвшиний “Банкны харилцагч бүр терорист болж мэдэх нь” зэрэг мэдээ, нийтлэлийг нийтэлжээ.
Иргэдээ өмөөрч бичдэг Зууны мэдээ сонин Э.Солонгын “Улаан буудайгаа тариалах уу, эс тариалах уу”, сэтгүүлч С.Уянгын “М.Даваасүрэн: Нарантуул рүү 11 чиглэлээс автобус нэмж явуулна”, сэтгүүлч Ч.Үл-Олдохын “Г.Шийлэгдамба: Говь-Алтайд дахин сонгууль болж байгаа нь шударга ёс” ярилцлага зэрэг мэдээ мэдээлэл, нийтлэл зэргийг онцолсон байна.
Эрүүл сэтгүүлзүйн төлөө тууштай зогсдог Үндэсний шуудан сонин С.Онон сэтгүүлч “Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамны таван хүнийг онгоцны моторын хэргээр саатууллаа”, сэтгүүлч С.Гандөлийн “Хамтарсан Засгийн газрын үед унасан тогтоол Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлэв” нийтлэл, сэтгүүлч Г.Улсболдын “Хаалгаар бус, тооноор оруулсан халаасны хүн нь Ерөнхий сайдыг Цэцэд дуудуулах нь ээ” зэрэг мэдээ, нийтлэлийг өнөөдрийнхөө дугаарт нийтэлсэн байна.
Хэн сэтгэж байна түүнд зориулдаг Өнөөдөр сонин энэ удаа сэтгүүлч Б.Дөлгөөний “С.Пүрэв: Нэгнээ олигтойхон магтчих зоригтой аавын хүү ховор болжээ” ярилцлагыг, Гар утсаар хянана мэдээллийг, Худалдаа хөгжлийн банк юанийн бондоо арилжиж эхэлнэ зэрэг мэдээ мэдээллийг онцлон нийтэлжээ.
Зөвхөн үнэнийг эрхэмлэдэг Өдрийн сонин өдрийн сурвалжлагаараа Морин жилийн өнгө үзэсгэлэнгийн хамгийн үнэтэй хөөргийг сурвалжилснаа нийтэлжээ. Мөн өнгөрсөн жил Малайзад харамсалтайгаар амиа алдсан талийгаач Б.Энхтуяагийн үхэлтэй холбоотой нийтлэл болох “Талийгаачийг чандарлахад оролцоогүй гэдгээ Малайзын цагдаагийнхан албан ёсоор мэдэгджээ” зэрэг нийтлэл, мэдээллийг онцоллоо.
Харин Монголын үнэн сонин сэтгүүлч М.Өнөрөөгийн “Хөх морьт сумынхан дахин сонгуулийн балгаар үнэтэй шатахуун хэрэглэхээр болжээ”, сэтгүүлч М.Өнөржаргалын “Мөнхий эрх баригч хүчин байх АН-ын мөрөөдөл” нийтлэлийг, Туулын жавраас болж нислэгүүд хойшлогдлоо, Х.Алтайг ажлаас нь чөлөөлөв зэрэг мэдээллийг нийтлэв.
Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа сэтгүүлч Б.Төрбатын “Сандей плазагийн босс Д.Бат-Өлзий хууль бусаар жилд 500-600 сая төгрөг халаасалдаг”, сэтгүүлч Д.Түвшиний “Самурай бондыг савируулаад эхэллээ, хөөрхий” нийтлэлийг, Газар шинээр өмчлөх хүсэлтийг дөрөвдүгээр сараас хүлээн авна, Эрүүл мэндийн даатгалын хуулийг дэмжжээ зэрэг мэдээллийг сонголоо.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.