
Өнгөрсөн Мягмар гарагт зодог тайлж байгаагаа зарласан Кларенс Зеедорф мэдэгдэл хийлээ. Тэрээр АС Миланы дасгалжуулагч болж байгаа бөгөөд үүнийгээ "мөрөөдөл биелж байна" гэж тодорхойлоод "Би удахгүй цаашдын ирээдүйнхээ тухай бүх асуултад хариулах болно. Дасгалжуулагч болох хүсэлтэй хүн болгоны хувьд Миланыг удирдана гэдэг мөрөөдлийн ажил. Би өөртөө сэтгэл хангалуун байна" хэмээн мэдэгджээ. Тэрбээр саяхан ажлаасаа халагдсан Массимо Аллегригийн орыг залгаж байгаа юм. Түүний хувьд 2002–2012 оны хооронд Миланд хүчин зүтгэж байсан бөгөөд энэ хугацаандаа Аваргуудын лигт 2, Сери А-д 2 удаа тус тус түрүүлж, 300 гаран тоглолтод оролцсон юм. Зеедорфын удирдсан анхны тоглолт энэ Ням гарагт Веронагийн эсрэг тохиох ажээ.
Зеедорф Миланы дасгалжуулагч болсондоо баяртай байна | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.