Энэ сарын 14-нд Энэтхэгийн Дели хотод бүлэг этгээдүүд тус улсад айлчилж байсан Данийн иргэн болох 51 настай эмэгтэйг хүчирхийлж улмаар дээрэмдсэн хэрэг гарчээ. Тэрбээр “Аmax” хэмээх зочид буудалд түр буудалласан байна. Энэхүү хэрэг гарсан орой эмэгтэй түүхийн дурсгалт газрыг үзэхээр гарч яваад төөрсөн бөгөөд нутгийн иргэдээс зам асуусан нь халдлагад өртөх шалтгаан болжээ. Ингээд халдлагад өртсөн эмэгтэй Цагдаагийн газар, Данийн элчин сайдын яаманд хэргийн талаар хэлээд нутаг буцсан аж. Одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой зургаан залууг сэжиглэн баривчилжээ.
Энэтхэгт гадаадын иргэнийг хүчирхийлжээ | ||
Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.