Шууд Chart

Египетэд болсон үймээний үеэр хүмүүс амиа алдав

2014-01-16 10:25:45

Египетэд шинэ Үндсэн хуулийн асуудлаар хоёр өдөр үргэлжилж буй бүх нийтийн санал асуулгын үеэр үймээн гарчээ. Учир нь  Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн тал болон цагдаагынхны хоорондын мөргөлдөөн үүсчээ. Мөргөлдөөний үеэр есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Шинэ Үндсэн хууль нь Мурсиг түлхэн унахаас хэдэн сарын өмнө баталсан хуулийг өөрчилж байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, Мухаммед Мурсийг 2012 оны 12 сард үймээн дэгдээсэн жагсагчдад хүч хэрэглэж улмаар зургаан хүнийг хөнөөж, хэдэн зуун хүнийг шархдуулсан хэрэг оноогоод байгаа юм.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Египетэд болсон үймээний үеэр хүмүүс амиа алдав  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй