Шууд Chart

ШӨХТГ-аас анхааруулж байна

2014-01-16 10:43:06

ШӨХТГ нь шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгын талбай, м2 нь өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа талаарх хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн 12 сараас хийж байна. Нэр бүхий барилгын гүйцэтгэгч компаниуд ашиглалтад хүлээн авч буй орон сууцны барилгын талбайн хэмжээг дутуу тооцон иргэдийг хохироож байгааг олж тогтоолоо.

Тус хяналт шалгалтын дагуу иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулж байгаа тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд өгч байгаа ч хохирсон иргэдийн тоо буурахгүй улам ч ихээр өсөх хандлагатай байна.  Иймд та шинээр баригдсан орон сууц худалдан авч байгаа бол орон сууцны талбайн хэмжээг тооцох “MNS 6058:2009” Монгол улсын стандартыг баримталсан хэмжээг хийлгэн гэрээнд тусгуулах, мөн орон сууцныхаа түлхүүрээ хүлээн авахын өмнө  хэмжилт хийлгэхийг анхааруулж байна.
 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ШӨХТГ-аас анхааруулж байна   
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ОРОН СУУЦ ХЭМЖИЛТ [202.179.29.xxx] 2016-10-06 14:14
Орон сууцны м.кв хэмжилт Орон сууц,оффис,граж,амины орон сууц,барилгын м.кв-ыг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу түргэн шуурхай хэмжиж үйлчилнэ. Тусгай зөвшөөрөлтэй компани. Утас: 88620077 Ямар тохиолдолд хэмжилт хийлгэдэг вэ? • Орон сууцны м.кв дутсан • Шинээр орон сууц авах гэж байгаа • Үл хөдлөхийн гэрчилгээ солиулах гэж байгаа • 8%-ийн зээлд хамрагдах гэж байгаа • Газарт орсон • Бусад

Бидэнтэй нэгдээрэй