Шууд Chart

Ромын хамба Монголын уран нугараачдын тоглолтыг үзжээ

2014-01-16 10:54:23

Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадам Италийн Ром хотноо амжилттай болж өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд манай улсын циркчид уг наадамд тасралтгүйгээр оролцож байгаа бөгөөд өмнө нь мөнгө хүрэл цом хүртэж байсан юм. Өнгөрсөн оны 12 сарын 21-нд эхэлж энэ оны нэгдүгээр сарын 12-нд өндөрлөсөн тус наадамд манай улсаас урилгаар очсон Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид наадмын хамгийн том цомыг нь хүртжээ.

Энэ жил тус наадмын 30 жилийн ой тохиож байгаа учраас дэлхийн шилдэг уран бүтээлчдийг оролцуулж дөрвөн өдөр хүндэтгэлийн тоглолт хийж мөн Ром хотын төв талбайд циркчдийн парад зохион байгуулсан байна. Уг үйл ажиллагаанд манай улсаас очсон уран нугараачид оролцож олны анхаарлыг ихэд татсанаас гадна Ромын хамба уг парадыг үзэж циркчдийн авьяасыг ихэд үнэлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ромын хамба Монголын уран нугараачдын тоглолтыг үзжээ  
Үзсэн: 1820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй