Шууд Chart

“Покер”-чууд тэргүүлэв

2018-11-01 09:55:06

Монголын боулинг сонирхогчдын холбоо болон “Биг боулинг” төв байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “City Cup 2018” багийн төрлийн тэмцээн боллоо.

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит болсон энэхүү тэмцээнд 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлсэн бол “Багануур сити”, “Электрон дартс” багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний үеэр болдог өндөр онооны шилдэг тамирчдыг тодруулж эрчүүдээс “Страйкс” клубын тамирчин Д.Нацагдорж 247 оноогоор, эмэгтэйчүүдээс мөн тус клубын тамирчин Т.Долгормаа 196 оноогоор шалгарсан байна.

Энэ жил шагналын сан 10 сая төгрөгт хүрсэн бөгөөд тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Steppe Gold” компани ажилласан буй. Энэхүү тэмцээнийг цаашид Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулахаар болжээ.

Боулинг сонирхогчдын холбооноос “City cup” тэмцээнийг ирэх онд багийн төрлөөс гадна хувийн төрлөөр явуулахаар болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Покер”-чууд тэргүүлэв  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй