![](/uploads/201401/news/thumb/6309bd6b2acb8b3a4b401caa8b7008f3_x3.jpg)
Өнгөрсөн оны 12 сарын 23-ны өдөр СБД-ийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирал өрөөнөөсөө 60 мянган ам.доллар бүхий цүнхээ алдсанаа СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлжээ.
Цагдаагийн байгууллагын уйгагүй ажиллагааны үр дүнд өчигдөр буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн 55 настай Б гэгчийг баривчлан саатуулсан байна. Тэрбээр уг мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авч үүнийгээ унаж яваад баригдсан байна. Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан саатуулсан байна. Тэд бас хоёр машин худалдан авч унаж яваад саатуулагдсан бөгөөд зохион байгуулалттай энэхүү бүлэг хулгайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
60 мянган ам. доллар хулгайлсан этгээдүүд баригдлаа | ||
Үзсэн: 1575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.