Шууд Chart

Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2018-11-01 11:12:20

Манай улсад 47 жилийн түүхэнд анх удаа тивийн хэмжээний тэмцээн зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Тэмцээнд БНХАУ-ын Тайвань, БНАСАУ, БНХАУ-ын Хонг Конг, Энэтхэг, Казакстан, БНСУ, Кыргызстан, Тайланд, Узбекстан, Вьетнам, Монгол нийт 11 орны 100 гаруй тамирчид, шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон юм. Тус тэмцээнээс манайх нийт хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдсэн байна. Тодруулбал,

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Залуучуудын ганцаарчилсан “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд Сод-Одын Энхжин хүрэл медаль

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Булав”-тай дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Тууз”-тай дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Насанд хүрэгчдийн ганцаарчилсан “Цагариг”-тай дасгалын төрөлд Хашбатын Ундрам хүрэл медаль

-Багийн төрөлд 2 “Олс”, 3 “Бөмбөг”-тэй дасгалын төрөлд Монгол улс мөнгөн медаль,

-Энэ тэмцээний хамгийн онцлог шагнал болох “Ганцаарчилсан баг”-ийн төрлөөр Монгол улс мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 

МАНАЙ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

-Багийн ахлагч: Г.Ерөөлбат

-Багийн менежер: Ч.Отгонцэцэг, Б.Бат-Отгон

-Дасгалжуулагч: М.Булган, Б.Болормаа

-Шүүгч: Б.Хулан, Б.Халиун, Б.Эрдэнэзаяа

-Тамирчин: Х.Ундрам, С.Энхжин, Г.Номин-Эрдэнэ, Ц.Зулзаяа, Б.Хишигзаяа, Б.Хишигбуян, А.Номинзул, Э.Элбэрэл, Э.Энхдалай, Ц.Энхжин, Г.Марал, У.Анхилуун, Г.Энх-Үжин, Б.Хүслэн нарын 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй