Шууд Chart

Олон улсын морин хуурчдын наадам болно

2014-01-16 12:14:05

Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг Олон улсын морин хуурчдын наадам энэ жил 4 сарын 27-ноос 5 дугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод зохиогдохоор боллоо. Энэ жилийн наадамд БНХАУ, ОХУ, АНУ, Герман, Япон зэрэг улсаас мэргэжлийн болон сонирхогч морин хуурчид оролцох хүсэлт ирүүлжээ. Харин Монгол Улсаа төлөөлөн төвийн бүсийн урлагийн байгууллагын 200 гаруй морин хуурч оролцох аж. Наадамд оролцож буй мэргэжлийн морин хуурчид нээлтийн тоглолтод оролцож хамтран тоглох бол 5 сарын 2-нд шилдгээр шалгарсан уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох юм байна. Уралдаан мэргэжлийн морин хуурчдын уралдаан, сонирхогчдын уралдаан гэсэн хоёр төрөлтэй зохиогдох юм. Сонирхуулахад уг наадам өмнө нь 2008, 2010 болон 2012 онуудад зохиогдож байжээ  .

Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын морин хуурчдын наадам болно  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй