Шууд Chart

Шумахерт аврагдах магадлал байна

2014-01-16 12:45:11

«Формула-1»  тэмцээний дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер өнгөрсөн сард Альпийн нуруунд цанаар гулгаж байх үедээ осолдож, тархиндаа хүнд гэмтэл авсан. Осолд орсноосоо хойш комын байдалд байгаа алдарт нисгэгчийг дахин сэрэх найдваргүй болсон гэсэн яриа гарч шүтэн бишрэгчдийг нь сандралд оруулж байсан. Тэрээр Германы Греноблийн эмнэлэгт хиймэл комд байгаа бөгөөд эмч нар нь түүнийг ойрын өдрүүдэд хиймэл комоос нь гаргана гэж мэдэгдсэн талаар Marca агентлаг дамжуулжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Эмч нарт Шумахерийн биеийн байдлын талаар хэвлэлийнхэнтэй  ярих нь хориглосон. Гэсэн ч түүнийг хиймэл комоос нь гаргаж болно гэсэн мэдээлэл бидэнд Германаас ирсэн. Тэр нь түүний биеийн байдалд нааштай өөрчлөлт гарсныг гэрчилж байна. Гэхдээ гэр бүлийнхэн нь энэ талаар ярихыг бага зэрэг хүлээхийг гуйсан.” гэжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шумахерт аврагдах магадлал байна  
Үзсэн: 2054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.236.xxx [202.131.236.xxx] 2014-01-23 09:42
ОУХМ Д.Болдбаатарт баяр хүргэе. Цаашид өшөө өндөр амжилт гаргаарай гэж хүсье. КТМ-450 эр хүний бахархал шүү Би КТМ-450 мотоцикльтэй Австричууд их сайхан хийсэн байна хөгжил нь дээд цэгтээ тулсан мотоцикль шүү

Бидэнтэй нэгдээрэй