Шууд Chart

Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

2014-01-16 12:54:10

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлж байна. Тэмцээн өнөөдөр маргааш хоёр өдөр  үргэлжлэх бөгөөд спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр явагдана. Спорт самбын төрөлд эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг гэсэн тус тус есөн жингийн ангилалд өрсөлдөнө. Харин барилдааны самбогийн төрөлд зөвхөн эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг-ын жинд хүч сорих ажээ. Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй