![](/uploads/201401/news/thumb/758593d6eada196bc7abd5208fbf47f8_x3.jpg)
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул 2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдсан гэгээлэг үдэш болсон юм.
Энэ үдшийг хайрын шүлгээрээ эрхгүй уяраасан залуу яруу найрагч Э.Бүжинлхам /МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгүүлчийн 3-р курсын оюутан/ тэргүүлсэн бол, удаах байранд залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарсаныг та бүхэн санаж байгаа байх. “Цагаан-Уул 2014” хайрын шүлгийн шүүгчээр “Цагаан Уул” наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Болор цом” наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга,“Болор цом”-ын эзэн, “Утга зохиол” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, утга зохиол судлаач, яруу найрагч О.Содномпил, 2011 оны “Цагаан Уул” наадмын эзэн, залуу яруу найрагч С.Начин нар шүүсэн юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам Хайрын шүлэг, Хайрын тухай дууны үг шалгаруулах, Хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдах юм байна. Орон нутгаас “Цагаан Уул - 2014” хайрын шүлгийн наадамд оролцох иргэд бүтээлээ ирэх оны 1 сарын 5- 25-ны хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох юм. Оролцогчид анкетаа МЗХ-ны www.MYF.mn сайтаас татаж авч болох бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх юм байна.
“Цагаан-Уул 2014” наадмын бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.