Шууд Chart

Шарапова дараагийн тойрогт шалгарлаа

2014-01-16 13:45:17

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” Австралийн Мельбурн хотноо өнгөрсөн Даваа гарагт  эхэлсэн. Тэмцээн энэ сарын 29 хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг теннисчид ганцаарчилсан, хосын болон холимог хосын төрөлд оролцож байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай теннисчдийн тоонд зүй ёсоор багтаж буй ОХУ-ын Мария Шарапова хүндхэн тоглолтоос дараагийн тойрогт шалгарлаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт тус тэмцээнд хоёрдугаар тойргоос хэтэрч байгаагүй Италийн Карин Кнапптай учраа таарч, гурван цаг 45 минут үргэлжилсэн тоглолтод буулган авснаар 1/32-д шалгарлаа.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шарапова дараагийн тойрогт шалгарлаа  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй